Төрийн албаны зөвлөл Өвөрхангай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-17 17:06:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн сургалт, зөвлөх үйлчилгээний баг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан тус ажлын хэсэг аймгийн удирдлагууд, Өвөрхангай дахь салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, салбарын үйл ажиллагаа, төрийн албаны нэр хүнд, итгэл үнэмшлийн тухайд ярилцлаа. Өвөрхангай аймаг нь засаглалын хувьд тогтвортой аймгуудын нэг учир төрийн албан хаагчид тухайн ажлын байрандаа мэргэших, шатлан дэвших боломж бүрдсэнийг аймгийн удирдлагууд онцолж, Төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалын талаар төрийн байгууллагын бүх шатанд хэлж, арга зүйгээр хангаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Төрийн албаны хуулийг тогтвортой хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөлийг чармайн ажиллахыг хүслээ.

Ажлын хэсгээс төрийн 250 гаруй албан хаагчид Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг сурталчлан таниулах сургалтыг зохион байгуулж, аймгийн ЗДТГ болон салбар зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Холбоотой мэдээ