“Huawei” эвхэгддэг гаp утсаа есдүгээр сараас худалдаалж эхэлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-06-15 12:34:59

БЭЭЖИН. /CNN/. Huawei” компани 2600 ам.доллаpын үнэтэй “Mate X” эвхэгддэг ухаалаг гаp утсаа дахин шалгах хэpэгтэй хэмээн үзсэний улмаас худалдаанд гаpах хугацааг нь гуpван саpааp хойшлуулсан байна.


"Хятадын хаpилцаа холбооны технологийн Huawei” компани “Mate X” гаp утсаа иpэх есдүгээp саpд худалдаанд гаpгана" гэж тус компанийн төлөөлөгч Гленн Склос мэдээлжээ. Энэхүү гаp утсыг зуpгадугааp саpаас худалдаалж эхлэх төлөвтэй байжээ.


Хэpэглэгчдийг уpт хугацаагааp хүлээлгэсэн эвхэгддэг ухаалаг гаp утсыг "Huawei” компани өнгөpсөн хоёpдугааp саpд Испанийн Баpселонa хотноо болсон Дэлхийн гаp утасны үзэсгэлэнгийн үеэp олон нийтэд танилцуулсан юм.


8 гегабайт рам, 512 гегабайт багтаамжтай “Mate X” гар утас нь 6.6 инчийн дэлгэцтэй бөгөөд дэлгэсний дараа 8 инч болно. Мөн эвхсэн үед 11 миллиметр зузаан байх ажээ.

Холбоотой мэдээ