Найман ХК-ийн хувьцааны ханш буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 27 ХК-ийн 142.4 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 909.2 мянган ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр13
ХК-ийн хувьцааны ханш өсч, 8 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан
компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур
Бюро" болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" болон
"Орхондалай" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.34 хувиар
өсч, 19689.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.472.354.158.944.98 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.