Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-14 10:18:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг үргэлжилсэн бороо орох тул ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг тус аймаг дахь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа.

Говь-Алтай аймгийн нийт нутгийн зуншлагыг сайжруулах, хөрсний чийгийг нэмэгдүүлэх ургамлын ургацыг тэтгэх, орж ирж буй үүлний масст зориудаар нөлөөлөн орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэхээр тус аймгийн УЦУОШТ-өөс үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүллээ.

Тодруулбал, Алтай бороо-1, Алтай бороо-2, Алтай бороо-3 экспедицүүд болон Баян-Уул, Жаргалан, Цээл, Бугат, Тонхил, Төгрөг, Баянтоорой дахь Дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны харьяа хоер генератор нийт найман генераторыг нэгэн зэрэг ажлуулж эхэлсэн байна. Үүний үр дүнд зургаадугаар сарын 13-ны байдлаар Говь-Алтай аймгийн бүх суманд бороо орж байна хэмээн тус төвөөс мэдээлэв. 


Холбоотой мэдээ