Оттава саятан хот болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-13 14:38:59

ОТТАВА. /TASS/. Оттава хотын оршин суугчдын тоо 1 саяд хүрсэн тухай Канадын Үндэсний статистикийн товчоо мэдэгдсэн байна.  


Энэ долоо хоногийн эхээр нийслэл хотын оршин суугчийн бүртгэлд 28 хүн орсноор ийнхүү нийт оршин суугчийн тоо 1 саяд хүрсэн байна. Энэ явдлыг тохиолдуулан энэ сарын 14-нд албан ёсны арга хэмжээ зохион байгуулна хэмээн Оттава хотын дарга Жим Уотсон мэдэгджээ.


“Саятан хотын статусыг эзэмшсэнээр эрх баригчдын нийслэлийг удирдах хандлага өөрчлөгдөнө. Тодруулбал, замын хөгжил, нийтийн тээврийн хэрэгслийн сүлжээнд илүү анхаарлаа хандуулах болно” хэмээн тэрбээр ярьжээ.


Оттава нь нэг сая хүн оршин суудаг Канадын 4 дэх хот болжээ. Калгари, Монреал, Торонто зэрэг хотод мөн нэг сая гаруй хүн оршин суудаг гэнэ. 

Холбоотой мэдээ