Дэлгэрэх голын голдрилоос 5 тонн хог цэвэрлэлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-10 16:45:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ганданпунцоглин хийд, “Онги, Таац голын сав газрын захиргаа”-тай хамтран Дэлгэрэх голын голдрилын дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.

Тус арга хэмжээнд Төрийн банк, "Онги ус суваг" ОНӨААТҮГ, Арвайхээр сумын ЗДТГ, 7 дугаар багийн ахмадууд зэрэг  60 гаруй хүн оролцож, 5 тонн хог хаягдлыг цэвэрлэн, хогийн нэгдсэн цэгт хүргэжээ.

Мөн энэ үеэр лусын сан, хур буулгах сан, даллага, Дашзэвэг, Өлзий-Орших, Шавдаг дарам зэрэг номыг хурж, байгаль дэлхийгээ аргадлаа. Ахмадуудын дунд АХА тэмцээн зохион байгуулж, эхний хоёр байрт шалгарсан иргэдийг шагнаж урамшуулав.

 

Холбоотой мэдээ