Улаанхус сумын Согоог голын төмөр бетон гүүр ашиглалтад орлоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-10 16:08:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог голд барьсан шинэ төмөр бетон гүүр өнөөдөр ашиглалтад орлоо.

Гүүрийг ашиглалтад өгөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Солтан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан болон Улаанхус, Цэнгэл сумын удирдлагууд, орон нутгийн иргэд оролцсон байна.

Улаанхус сумын төвөөс хоёр километр зайд орших уг гүүрийг барихад 2018 оны улсын төсөвт 811 сая, 2019 оны төсөвт 989 сая төгрөгийг тус тус суулгасан юм. Улмаар өнгөрсөн онд "Жол" компанийг  гүйцэтгэгчээр шалгаруулан барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд тухайн 18,7 метр гүүрийг 2,2 километр хайрган хучилттай авто замын хамт товлосон хугацаанд багтаан барьж ашиглалтад өгсөн нь энэ ажээ.

Согоог голын гүүр нь Өлгий-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн орон нутгийн чанартай авто замын 40 дэх километрт оршдог. Өмнөх модон гүүр нь хуучирч цөмөрснөөс том оврын тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болж, иргэдэд чирэгдэл учруулсаар хэдэн жилийн нүүрийг үзээд байжээ. 

Холбоотой мэдээ