Хавдар судлалын чиглэлээр хамтарч ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-30 13:26:29

НАГАИЗҮМИ. /at-s/. Энэ сарын 5-ны өдөр Япон Улсын Шизүока  мужийн хавдар судлалын төв  “Шизүока хавдрын бага хурал-2015”-ыг тус мужийн Нагаизүми хотод зохион байгууллаа.

Уг хурлын үеэр хавдрын эсрэг Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагатай “хавдраас сэргийлэх, хавдрыг оношлох,  эмчлэх” талаар хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурж, Фүжи уулын бэлд төвлөрүүлээд буй Эм, эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төвлөрүүлэх тус мужийн “Эмийн хөндий төсөл”-ийн үр дүн, чиг хандлагатай танилцлаа.   

Хамтран ажиллах гэрээнд Монголын талаас “Итгэл” хавдаргүй Монгол сангийн тэргүүн, Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаа болоод тус төвийн захирал Ямагүчи Кэн гарын үсэг зуржээ. Уг гэрээ нь Монголын Үндэсний сангийн хүсэлтээр 2010 онд байгуулсан санамж бичгийн түвшнийг ахиулсан байна.

Тус төв нь Монголын Улсын Их Хурлын гишүүдийн айлчлал болоод хөхний хавдрыг оношлох загварыг нийлүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Захирал Я.Кэн цаашдын хамтын ажиллагааны талаар, “Монголчуудын дунд хамгийн их тохиолддог элэгний хавдрыг бууруулах талаар хамтран ажиллана” гэж хэллээ.  

Төслийн хүрээнд түр ажиллагаанд ороод буй мужийн эрүүл мэнд, эмчилгээ, үйлдвэрлэл судалгааны төвд холбогдох төрийн болоод хувийн хэвшлийн арав гаруй төлөөлөгч эрүүл мэндийн байгууллагатай хамтарч гаргасан бүтээлүүдээ  хурлын үеэр танилцууллаа.

С.Дашцэрэн

Холбоотой мэдээ