“Мос финтек” нээлттэй ХК боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-10 11:45:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт нийт таван удаагийн үнэт цаасны арилжаа болов.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 44 компанийн дөрвөн сая ширхэг хувьцааг 515.5 сая төгрөгөөр арилжив. Засгийн газрын үнэт цаасыг арилжаагүй байна. ХК-иудын идэвхтэй арилжсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

2,078,034

126,194,704

2

MFC

МОНОС ХҮНС

1,273,372

91,407,243

3

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

13,576

70,104,185

4

APU

АПУ

89,254

50,933,832

5

ALI

СТАНДАРТ НООС

152,624

42,734,720

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

GLMT

Голомт Капитал ХХК

1,506,364.00

211,332,045.63

2

BDSC

БиДиСек ХК

1,180,263.00

162,146,210.14

3

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

2,297,084.00

144,014,722.36

4

BUMB

Бумбат-Алтай ХХК

487,838.00

62,068,297.57

5

STIN

Стандарт инвестмент ХХК

294,516.00

58,690,702.55

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Зургадугаар сарын 7-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2.342.470.955.341.37 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19566.93  нэгж болж өмнөх долоо хоногоос 2.15 хувиар буурав.


Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Мост Финтек” ХХК-ийн нийт 466.716.642 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн III ангилалд бүртгээд байна. Үүнийг СЗХ-ны хурлаар хэлэлцэн тогтоол гаргаж, дээрх компанийн нийт хувьцааны 22.23 хувь буюу 103.766.700 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд МХБ-ийн "Арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон арилжихыг зөвшөөрлөө. 

Санал болгон худалдах хувьцааны 11.12 хувь буюу 51.8 сая ширхгийг тус бүрийг нь 47 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 11.12 хувь буюу 51.8 сая ширхгийг тус бүрийг нь мөн 47 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдах замаар нийт 4.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ