Орхон аймгийн ОБГ-ын тамирчид бүсийн аварга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-06 23:37:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт болсон гал унтраах техникийн олон төрөлт спортын 2019 оны бүсийн аварга шалгаруулах тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 56-р ангийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ.

Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 20-р ангийн баг тамирчид дэд байр, Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 81-р ангийн баг тамирчид гутгаар байрт шалгарлаа.

Довтолгооны шатны төрөлд Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 20-р ангийн тамирчин олон улсын хэмжээний мастер,  ахлах ахлагч О.Мөнхтунгалаг тэргүүн байр, Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах  56-р ангийн тамирчин спортын мастер, ахлах ахлагч Г.Энхтөр дэд байр, мөн ангийн тамирчин олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Я.Энхбаяр 3-р байр, 

Саадтай 100 метрийн гүйлтийн төрөлд Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 58-р ангийн тамирчин спортын мастер Э.Баттулга тэргүүн байр, мөн аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 56-р ангийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Ж.Эрдэнэбат дэд байр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах  22-р ангийн тамирчин, ахлагч Г.Гантулга 3-р байр эзлэв.

Тус тэмцээний 4х100 метрийн төрөлд Орхон  аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 56-р ангийн “2-р баг” тэргүүн байр,  Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 20-р ангийн “2-р баг” дэд байр, мөн ангийн “1-р баг” 3-р байр, гал түймэр унтраах байлдааны тархалтын төрөлд Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 56-р ангийн баг тамирчид тэргүүн байр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 22-р ангийн баг тамирчид дэд  байр, Булган  аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 20-р ангийн баг тамирчид 3-р байр эзэлсэн байна.


Холбоотой мэдээ