Эмийн зохистой хэрэглээ аяны хүрээнд илэрсэн зөрчлийн 80 гаруй хувийг газар дээр нь арилгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:11:59

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эмийн зохистой хэрэглээ сарын аяны хүрээнд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага 120 гаруй иргэнд салбарын сургалтыг зохион байгуулж, хяналт шалгалтын үед илэрсэн зөрчил дутагдалын 80 гаруй хувийг газар дээр нь арилгуулжээ.

Мөн эм биобэлдмэлийн байцаагч орон нутгийн 8 суманд ажиллаж эмийн сан, иргэдэд эмийн зохистой хэрэглээ болон эмийн жор бичилт, эмийн жор дээр үнэлгээ хийх аргачлалын талаар заавар зөвлөгөө өгчээ.

Хяналт шалгалтын үед иргэд эмийг эмчийн зааваргүй өөрсдийн дураар хэрэглэдэг, эмийн санч нар ямар нэгэн жор бичиг шаардахгүй иргэдэд эм олгодог, эм тус бүрийн үйлчилгээ, найрлаганы талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгдөггүй зэрэг дутагдал зөрчил ихээхэн илэрчээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ