“Иргэдэд ойр-Эрх зүйн үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-03 09:53:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд эрх зүйн болон хүний эрхийн анхан шатны зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Иргэдэд ойр-Эрх зүйн үйлчилгээ” өдөрлөгийг Дорноговь аймгийн хууль хяналтын байгууллагууд энэ оны зургадугаар сарын 03-08-ныг хүртэл сумдад зохион байгуулж эхэллээ.

Өдөрлөг зургадугаар сарын 03-нд Улаанбадрах, 04-нд Хөвсгөл, 05-нд Хатанбулаг сумын Ханги, Хилийн 168 дугаар анги, 06-нд Хатанбулаг сум, 07-нд Мандах, 08-нд Сайхандулаан суманд тус тус  болно.

Өдөрлөгийг аймгийн ЗДТГ, Авлигатай тэмцэх газар, аймгийн Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгуулж байна.

Дашрамд дурдахад, иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх зорилготой “Иргэдэд үйлчлэx танxим” өнгөрсөн дөрөвдүгээр сард Сайншанд суманд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хууль зүйн зөвлөгөө авахыг хүссэн хүн 70001982 утас руу залгаж Улаанбаатарт буй Хууль зүйн туслалцааны төвтэй холбогдох боломжтой.

Холбоотой мэдээ