Хориг арга хэмжээ авахаа Европт хатуу сануулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-30 16:22:38

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын хориг арга хэмжээг тойруулан талуудын хооронд худалдаа санхүүгийн солилцоо явуулах зорилготой “INSTEX” механизмыг Европт бий болгохтой холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Герман, Их Британи, Францын эсрэг хориг арга хэмжээ авахаа хатуу сануулжээ.  


Америкийн Сангийн орлогч сайд Сигал Манделкерийн захидалд дурдсанаар, INSTEX” механизм хүчин төгөлдөр хэрэгжвэл тус механизмтай холбоотой албан тушаалтнуудыг АНУ-ын санхүүгийн системээс хасах болно гэжээ.


Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ-ыг дангаар гаргах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 5 дугаар сарын 8-нд мэдэгдсэн юм. 11 дүгээр сард тэрбээр Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдийг сэргээсэн билээ. 

Холбоотой мэдээ