БНСУ-д Өршөөлийн сар зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-29 12:43:40

Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан Өршөөлийн сарыг эхлүүлэхээр болсон тухай шийдвэр гаргасан байна.

Тус шийдвэрийн дагуу гадаадын хууль бус иргэд  ирэх  сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр дуустал, есөн сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй. Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэх эрхийг ч хасахгүй юм байна. Харин  хугацаа дууссаны дараа гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах ба энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцно. 

Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо сүүлийн таван жилийн турш  нэмэгдэж, 2014 оны байдлаар 214.000 болсноос ийм арга хэмжэ эавахад хүрсэн гэдгээ Хууль зүйн яам тайлбарлажээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ