“Apple”-ын эсрэг хариу арга хэмжээ авахыг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-05-27 13:59:34

БЭЭЖИН. /Bloomberg/. Америкийн “Apple” компанийн эсрэг хариу арга хэмжээ авахыг дэмжихгүй бөгөөд Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хаахыг хамгийн түрүүнд эсэргүүцэх болно гэж тус улсын харилцаа холбооны “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэй мэдэгджээ.


АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг тавдугаар сарын дундуур хар жагсаалтад оруулж, Америкийн технологийн компаниудын бүтээгдэхүүнүүдийг худалдан авах замыг хааж, холбогдох зөвшөөрөлгүйгээр Америкт бизнес эрхлэхийг хориглосон билээ.


Жэнь Жэнфэй Блүүмберг агентлагийн сурвалжлагчийн тавьсан АНУ-ын эрх баригчдын авсан арга хэмжээний хариуд “Apple” компанийн Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хаах тухай асуултад хариулахдаа, “нэгдүгээрт ийм зүйл болохгүй, хоёрдугаарт, хэрэв ийм зүйл болбол би хамгийн түрүүнд эсэргүүцнэ. “Apple” бол миний багш, дэлхийд тэргүүлэгч компани. Шавийн хувиар яагаад би багшийгаа эсэргүүцэх ёстой гэж? Хэзээ ч үгүй” гэж мэдэгджээ.  


Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас тогтоосон экспортын хязгаарлалт нь компанийг хоёр жил тэргүүлэхэд саад болж байгааг үл харгалзан “Huawei” эсвэл зах зээлд нийлүүлж буй чипүүдийнхээ хэмжээг нэмэгдүүлэх эсвэл “5G “сүлжээнд зориулсан ухаалаг гар утсууд болон тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийнхээ давуу талыг хадгалах өөр гарцуудыг олох ёстой.


 

Холбоотой мэдээ