ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-25 19:21:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, хаврын тариалалтын явцтай газар дээр нь танилцлаа. 

Салбарын сайдыг аймгийн Засаг дарга Ш.Оргил угтан авч, Сэлэнгэ аймгийн хэмжээнд явуулж байгаа тариалалтын явц, цаг агаарын байдал, атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэн ой тохиож байгаа онцлог жил болж байгаа талаар танилцууллаа. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК, Хушаат сумын “Мо Мо Агро” ХХК, “Цэгээн Хуст” ХХК-ийн тариан талбайгаар орж тариалалтын явцтай, Зүүнбүрэн сумын “Газар Агро” ХХК-ийн эрчимжсэн үхрийн аж ахуйтай тус тус танилцлаа.

Энэ жилийн хаврын тухайд хур тунадас бага, чийг муутай байгаа нь хаврын тариалалтад сөрөг нөлөө учруулж байгааг тариаланчид энэ үеэр сайдад хэллээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тариа 58.6, улаанбуудай 60, төмс 41.5, хүнсний ногоо 30 хувьтай тариалалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ