Болтон: Абэ Шинзо, Ким Жөн Ун нарын уулзалт БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдэхэд тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-25 12:36:10

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар уулзвал Умард Солонгосын цөмийн болон пуужингийн асуудлыг шийдэхэд тус дөхөм болно гэж Токиод айлчилж буй АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан Жон Болтон мэдэгджээ.


“Ийм уулзалт нь Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг, мөн Японы иргэдийг тэнд хүчээр байлгаж буй асуудлыг шийдэхэд олон талаар тус дөхөм болно” гэж Болтон мэдэгдсэн байна.


АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх мөн БНАСАУ саяхан пуужин харвасныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн явдал гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Үүний сацуу, тэрбээр АНУ болон БНАСАУ-ын хувьд дээд хэмжээний гурав дахь уулзалтыг зохион байгуулах үүд хаалга нээлттэй гэдгийг цохон тэмдэглэжээ.


Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн Иранд айлчлах боломжийн тухайд тэрбээр энэ асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Японд айлчлах үеэр хэлэлцэнэ гэдгийг онцлон дурджээ. Абэ Шинзо Иранд айлчилж магадгүй тухай Японы хэвлэлүүд баасан гарагт мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ