Асанояама башёг дахин тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-24 17:04:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын нацү башё буюу рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн 13 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Такаясүд унаснаар 10 даваа, 3 унаатай болсноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.


Энэ барилдааны өмнө Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж байгаа Точиношин, Асанояамад ойчиж 4 унаа, 9 даваатай болсноор Асанояама 11 даваа, 2 унаатай башёг тэргүүлж эхэллээ. Нацү  башёгийн 13 дахь өдрийн барилдааны дараа башё улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна.

Энэ өдөр Озэки Гойэдо, Шодайг давж даваагаа ахиуллаа. Минато дэвжээний Сэкиваке Ичиножёо А.Ичинноров баруун өвдөгний гэмтлийн улмаас 3 өдөр башёг өнжөөд пүрэв гарагаас дахин барилдаж 2 даваа аваад байна. Өнөөдөр Эндог давсан юм.  

Холбоотой мэдээ