“Huawei”-гийн бүтээгдэхүүнд “Android”-ыг ашиглахгүй байх хоригийг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-21 13:48:46

ВАШИНГТОН. /Techradar/. Америкийн бизнес эрхлэгчдийг “Huawei” компанитай хамтран ажиллахыг хориглох хугацаагаа түр хойшлуулах шийдвэрийг АНУ-ын Худалдааны яам гаргасан байна.


Ингэснээр “Huawei” компани ирэх наймдугаар сарын 19 хүртэл гурван сар гаруйн турш “Google” компанитай хамтран ажиллаж, “Android” үйлдлийн системийг ашиглахын зэрэгцээ тус компанийн гар утаснуудад программ хангамжийн шинэчлэлт хийх боломжтой болжээ.


Энэ нь “Huawei” компанийн хувьд сайн мэдээ болсон бөгөөд компанийн мэргэжилтнүүд өөрсдийн үйлдлийн системээ бүтээхэд илүү урт хугацаатай болж байна. АНУ-ын Худалдааны яам хоригоо хойшлуулж магадгүй талаар “Reuters” агентлаг өмнө нь мэдээлж байсан юм.

Холбоотой мэдээ