Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсон хоёр иргэн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-21 17:38:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт он гарснаас хойш мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байгаад осолд өртөн хоёр хүн амь насаа алдаж, нэг хүн гэмтсэн байна.

Иймээс тухайн гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдийн дунд сургалт сурталчилгааны ажлыг явуулж байгаа юм. Тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мотоцикл жолоодож буй иргэдийн дунд  “Мотоцикл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээг явуулснаар мотоцикл жолоодох үедээ иргэд юуг анхаарах, хэрхэн замын хөдөлгөөнд оролцох зэрэг мэдлэгтэй болжээ. Энэ үеэр жолооч нарт 100 ширхэг хамгаалах малгайг үнэ төлбөргүй олгож, замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийн сургалт мэдээлэл хийсэн байна. Мөн хамгаалах малгайн санамж, сэрэмжлүүлэг наалтыг дагалдуулан өгчээ. 

Холбоотой мэдээ