Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэхэн сургуулиар зочиллоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-05-15 18:45:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх  албаны бусад төлөөлөгчдийн хамт Говь-Алтай аймагт ажиллах хугацаандаа сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа Есѳнбулаг сумын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай  дөрөвдүгээр сургуулиар зочлов.

Тус сургуулийн багш, ажилчид Ерѳнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хѳгжлийн сайд Б.Энх-Амгалан, МАН-ын Ерѳнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга С.Гансэлэм болон албаны бусад төлөөлөгчдийг хуурын татлага, хоор дууны түрлэг дор угтсан юм.

Харин Ерѳнхий сайд У.Хүрэлсүх шинэ сургууль ашиглалтад орсонд талархаж буйгаа илэрхийлээд, тус сургуульд цахилгаан хѳгжмийн зэмсэг, "Тѳрийн сүлд ѳршѳѳ" хэмээн дурсгалын зүйлийг сургуулийн хамт олонд гардуулсан юм. Тус сургууль нь Есөнбулаг сумын зарим сургуулийн гуравдугаар ээлжийг арилгаж, ачааллыг бууруулах замаар сургалтын чанарыг ахиулах, хүүхэд хөгжүүлэх орчин бүрдүүлэх зорилгоор 2019 онд ашиглалтад орсон бүтээн байгуулалтын нэг юм.