Орон нутагтай хамтран ажиллах гэрээнээс 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-05-13 23:14:00

Дорнод/МОНЦАМЭ/ Дорнод аймаг өнгөрсөн оноос байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр уул уурхайн компаниудтай гэрээ байгуулан ажиллахаар тогтсон. Тэгвэл энэ онд тус аймаг 18 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж 4.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.

Тус аймаг тухайн онд бүтээн байгуулалтын болон олборлолтын үйл ажиллагаа эрхлэх бүх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахаар зорьж байгаа. Одоогийн байдлаар 11 компанитай гэрээ байгуулж, бусадтай нь хэлцэлд хүрээд байгаа юм.

Дорнод аймаг уул уурхайн компаниудтай байгуулсан гэрээг хянах хяналтын хорооны журам баталсан анхны аймаг болсон. Хянах хороонд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 3 төлөөлөл, тухайн нутаг дэвсгэрийн багаас 3 иргэн, тухайн сум болон аймгийн ЗДТГ-аас 3 төлөөлөл багтах аж.

Холбоотой мэдээ