Эмэгтэйчүүд АТГ-ын гадаа цуглаан хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-25 16:35:02

 Авлигатай тэмцэх газрын гадаа хэсэг эмэгтэйчүүд лоозон барьж эсэргүүцлийн цуглаан хийлээ.

Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зорилгоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Мөн цөөнгүй эмэгтэйн эрхийг зөрчлөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг хөхүүл хүүхдээс нь салгаж хорьсон, С.Зориг агсны эхнэр Д.Булганыг хэдэн сарын турш хорьж байгаа, Г.Маралмааг шоронд төрчихсөн байхад таван сартай хүүхдээс нь гадна хорьж, эхийн цагаан сүүг  ээдүүлж байна. Ардчилал дүр эсгэсэн ардчилал болж хувирсан байна. Ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд дараа, дараагийн арга хэмжээг авах болно зэрэг үгсийг хэлж, лоозон барьсан байлаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ