Юанийн ам.доллартой харьцах ханшийг буурууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ үндэсний валютынхаа /жэньминьби/ ам.доллартой харьцах нэгж ханшийг 247 пунктээр бууруулж, 6.7912 болгожээ. Энэ нь нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хойших хамгийн доод ханш юм.
Хятадын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, энэ удаагийн ханшийн хэлбэлзэл нь АНУ-БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээний үр дүнгийн хүлээлэлттэй холбоотой байна. "Хуаньцювайхуэйван" цахим хуудсанд мэдээлснээр, БНХАУ болон АНУ-ын хооронд худалдааны хэлэлцээр байгуулна гэдэгт хөрөнгө оруулагчид найдсан хэвээр байгаа бөгөөд хэлэлцээний үр дүнг хүлээж байна. Дэлхийн худалдааны тогтолцоонд гарч болзошгүй өөрчлөлтүүдээс шалтгаалж, өнгөрсөн өдрүүдэд валютын зах зээл хэлбэлзэж байна гэж тус цахим хуудсанд мэдээлжээ.
Хятад-Америкийн худалдааны хэлэлцээний 11 дэх үе шат Вашингтон хотод тавдугаар сарын 9-10-нд болж байгаа юм.
БНХАУ-ын Төв банк юанийнхаа ам.доллартой харьцах ханшийг 2015 онд зургаан хувиар, 2016 онд дахин 6.7 хувиар бууруулж, найман жил хагасын хугацаанд ханшийн хамгийн доод хэмжээг хэд хэдэн удаа шинэчилж байв. 2017 онд юанийн ам.доллартой харьцах ханш 6.2 хувиар чангарч байсан бол 2018 онд дахин 5.1 хувиар суларчээ.