БНХАУ хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-09 12:07:15

БЭЭЖИН. /TASS/. АНУ манай бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд бид харамсаж байгаа бөгөөд БНХАУ хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ хэмээн тус улсын Худалдааны яам мэдэгджээ.


Хятадын 200 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10-25 хувьд хүргэж нэмэгдүүлэх бодолтой байгаагаа АНУ-ын эрх баригчид өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн юм. Энэ шийдвэр нь энэ сарын 10-нд хүчин төгөлдөр болж магадгүй байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 2018 оны 12 дугаар сарын эхээр Аргентинд уулзах үеэрээ гурван сарын дотор хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцсон билээ. Урьд нь төлөвлөж байсны дагуу нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэхгүй байхыг зөвшөөрснөө Трамп мэдэгдсэн юм. Худалдааны гэрээ байгуулах хугацаа гуравдугаар сарын 1-нд дууссан боловч АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээ амжилттай болж буйтай холбоотойгоор татварыг нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ