Түүхийн хичээлийн улсын олимпиад Халхголд болж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-05-02 23:18:56

Дорнод /МОНЦАМЭ/ Халхголын дайны ялалтын 80 жилийн ойг угтсан “Түүхийн хичээлийн улсын олимпиад” Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр эхэллээ. Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 90 гаруй шилдэг багш, сурагчид оролцож байна.

Энэ жилийн олимпиад Халхголын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулж буй учир сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, Халхголын дайны ялалтын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой. Тийм ч учраас дайны дурсгалт болон түүхэн газруудаар танилцуулахаар төлөвлөжээ. Олимпиадын шилдгүүд маргааш тодрох юм.

Дашрамд дурдахад, энэ жилийн олимпиад Дорнод аймагт тэр дундаа Халхгол суманд улсын хэмжээний олимпиад зохион байгуулж байгаа анхны тохиолдол гэдгээрээ онцлог болж байна. .  

Холбоотой мэдээ