“Бүс ба Зам” хоёрдугаар чуулга уулзалтад хэн хэн оролцсон бэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-02 14:49:01

БЭЭЖИН. /Diplomat/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо дөрөвдүгээр сарын 25-27-нд зохион байгуулсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцлоо. Харин хэн хэн ирж, хэн хэн ирсэнгүй вэ? Чуулга уулзалтад оролцогчдын жагсаалт “Бүс ба Зам” санаачилгын талаар юу хэлж байна вэ?


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиэчи өнгөрсөн гуравдугаар сард “People's Daily” сонинд өгсөн ярилцлагадаа, дэлхийн "40 орчим" орны төр, засгийн тэргүүн нар оролцоно хэмээн дурдаж байжээ. Харин уулзалт болохоос нэг долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн сайд Ван Игийн мэдээлснээр, 37 орны төр, засгийн тэргүүн нар оролцох төлөвтэй байжээ. Хэдийгээр Ван И уг жагсаалтад Индонезыг оруулсан байсан боловч “Бүс ба Зам-2019” чуулга уулзалтад Индонезын дэд ерөнхийлөгч Юсуф Калла оролцсон байна. Ингэснээр чуулга уулзалтад 36 орны төр, засгийн тэргүүн  нар оролцжээ. Тэдгээрийг дурдвал:


·         Австри: Канцлер Себастьян Курц

·         Азербайжан: Ерөнхийлөгч Ильхам Алиев

·         Беларусь: Ерөнхийлөгч Александр Лукашенко

·         Бруней: Султан Хажи Хассанал Болкиах

·         Камбож: Ерөнхий сайд Хун Сен

·         Чили: Ерөнхийлөгч Себастьян Пинера

·         Кипр: Ерөнхийлөгч Никос Анастасиадес

·         Чех: Ерөнхийлөгч Милош Земан

·         Жибути: Ерөнхийлөгч Исмаил Омар Геллех

·         Египет: Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси

·         Этиоп: Ерөнхий сайд Абий Ахмед

·         Грек: Ерөнхий сайд Алексис Ципрас

·         Венгри: Ерөнхий сайд Виктор Орбан

·         Итали: Ерөнхий сайд Жузеппе Конте

·         Казахстан: Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев

·         Кени: Ерөнхийлөгч Ухуру Кеньятта

·         Киргиз: Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков

·         Лаос: Ерөнхийлөгч Боуннханг Форачит

·         Малайз: Ерөнхий сайд Махатхир Мохамад

·         Монгол: Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

·         Мозамбик: Ерөнхийлөгч Филипе Ньюси

·         Мьянмар: Төрийн зөвлөх Аун Сан Су Чи

·         Непал: Ерөнхийлөгч Бидья Деви Бхандар

·         Пакистан: Ерөнхий сайд Имран Хан

·         Папуа-Шинэ Гвиней: Ерөнхий сайд Питер О'Нил

·         Филиппин: Ерөнхийлөгч Родриго Дутерте

·         Португали: Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза

·         ОХУ: Ерөнхийлөгч Владимир Путин

·         Серб: Ерөнхийлөгч Александр Вучич

·         Сингапур: Ерөнхий сайд Ли Сянь Лун

·         Швейцар: Ерөнхийлөгч Ули Маурер

·         Тажикистан: Ерөнхийлөгч Эмомали Рахмон

·         Тайланд: Ерөнхий сайд Прают Чан-о-ча

·         Арабын Нэгдсэн Эмират: Ерөнхий сайд шейх Мухаммед бин Рашид

·         Узбекистан: Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев

·         Вьетнам: Ерөнхий сайд Нгуен Суан Фук


Зүүн Азийн орнуудаас "Бүс ба Зам" хоёрдугаар чуулга уулзалтад төрийн тэргүүнээ илгээсэн цорын ганц улс нь Монгол Улс байв.


Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар бүгд ирээгүй байна. 

Холбоотой мэдээ