Түр хорооны даргаар Ж.Батзанданг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-02 10:44:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах үүрэг бүхий Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томиллоо.


Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарын бүрэлдэхүүнтэй Түр хороог өнгөрсөн сарын 25-нд байгуулсан юм.


Түр хороо өчигдөр буюу энэ сарын 1-нд анхны хуралдаанаа хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг тус хорооны даргаар томилохоор нэр дэвшүүлснийг өнөөдрийн чуулганд оролцсон гишүүдийн 81.6 хувь дэмжлээ.

Холбоотой мэдээ