“Apple” компанийн ашиг, орлого буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-05-01 11:44:31

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” компанийн 2019 оны санхүүгийн жилийн хоёрдугаар улирлын ашиг, орлого буурсныг тус компанийн тайлан харуулсан байна.


Энэ оны гуравдугаар сарын 30-нд дууссан хоёрдугаар улиралд “Apple” компани 58 гаруй тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн жилийнхээс 5 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин дурдсан хугацаанд өнгөрсөн жилийнхээс 16 хувиар бага буюу 11.5 орчим тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ.


Тайлангаас үзвэл, “iPhone” ухаалаг гар утасны борлуулалтаас 31 орчим тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь жилийнхээс өмнөхөөс 17 хувиар буурсан үзүүлэлт юм. “Apple” компанийн ашиг, орлогын хэмжээ ажиглагчдын таамаглаж байснаас их гарсныг “The Wall Street Journal” сонины мэдээлэлд онцолсон байна.


“Apple” компанийнхан мөн гуравдугаар улирлын санхүүгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан таамгийг танилцуулсан байна. Тус компани энэ улиралд 52.5-54.5 тэрбум ам.долларын орлого олно гэж таамаглажээ. 


Холбоотой мэдээ