ДНБ-тэй холбоотой шинэ судалгаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНСУ тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСӨҮЛ. /Yonhap/. ДНБ-тэй холбоотой шинэ судалгаа, төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээр БНСУ дэлхийд тэргүүлжээ. Энэ тухай тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл-харилцаа холбоо болон технологийн яам 2017 оны мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн мэдээлсэн байна.
Тус яамны мэдээллээр, ДНБ-тэй холбоотой шинжлэх ухаан-судалгааны болон туршилт-загвар бүтээх ажлын эрчимтэй байдлын үзүүлэлт БНСУ-д 4.55 хувьтай гарчээ. Тус улсын дараагаар Израил /4.54 хувь/ орсон байна. 2000 онд Өмнөд Солонгосын энэ үзүүлэлт 2.18 хувьтай, харин Израил улсынх 3.94 хувьтай байжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын талаарх дундаж үзүүлэлт 2.37 хувьтай байсан нь 2016 оныхоос бага зэрэг өссөн үзүүлэлт аж. Энэ нь БНСУ, АНУ, Японтой холбоотой хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой байна.
Жагсаалтын гуравдугаарт, Швейцар улс орж, тус улсын дараагаар Швед, Япон, Австри, Дани, Герман, АНУ болон Франц улс бичигджээ.