Мексиктэй залгаа хил рүү Пентагон нэмж цэрэг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-30 12:36:29

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Мексиктэй залгаа хилийн бүс рүү нэмж 320 цэрэг илгээнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.


Мексик улстай залгаа хилийн бүс рүү нэмж цэрэг илгээхэд 7.4 сая орчим ам.доллар шаардлагатай байна.


Одоогийн байдлаар АНУ 3000 орчим цэргээ хилийн бүсэд тараан байрлуулсан байгаа юм. Хэрэв хууль бус цагаачдын асуудлыг шийдэхэд туслахгүй бол Мексикийн автомашинуудад татвар ногдуулна эсвэл тус улстай залгаа хилээ хаана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь мэдэгдсэн байна.


Тэрбээр мөн АНУ-д хууль бусаар мансууруулах бодис оруулж ирэх хэргийг таслан зогсооход Мексикийн эрх баригчдад жилийн хугацаа өгсөн бөгөөд эс бөгөөс бараа бүтээгдэхүүнүүдэд нь татвар ногдуулж, хилээ хаана гэдгийг мэдэгджээ.


Холбоотой мэдээ