Нисэх онгоцонд шалгалт хийх зориулалттай робот зохион бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-23 12:43:58

МОСКВА. /ИЗВЕСТИЯ/. Москвагийн нисэхийн их сургуулийн тэнхимийн ажилтнууд нислэг үйлдсэн онгоцнуудад үзлэг шалгалт хийх зорилгоор хөдөлгөөнт роботын иж бүрдлийг бүтээхээр ажиллаж байгаа тухай «Известия» сонин мэдээлсэн байна.


Нисэх онгоцны 3D загварыг боловсруулдаг, гадна талын доголдолд нь дүн шинжилгээ хийдэг камераар тус роботыг тоногложээ. Уг робот нь хэдхэн см хавтгай дөрвөлжин хэмжээ бүхий доголдлыг ажиглах чадвартай болох аж. Түүнчлэн хөгжүүлэгчид цаашид илүү жижиг хэмжээтэй гэмтэл, доголдлыг таних чадвартай болгохыг зорьж байгаа гэнэ. Туршилтыг ирэх оны 2 дугаар сард явуулахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ