Өнгөрсөн онд тойрог замд найман хиймэл дагуул сүйрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМОСКВА. /TASS/. Өнгөрсөн онд дэлхийн тойрог замд сансрын аппарат сүйрсэн найман тохиолдлыг Сансрын орон зайг хянадаг ОХУ-ын систем бүртгэжээ. Энэ тухай тус улсын Агаар-сансрын хүчний Сансрын тагнуулын төв газрын мэргэжилтнүүдийн тайлан мэдээнд дурдсан байна.
Тайлан мэдээнд дурдсанаар, сансрын аппарат хөөргөх нь 2015 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Үүний зэрэгцээ аппаратууд сүйрэх нь нэмэгдсэн байна. “2018 оноос өмнө сансрын аппарат сүйрсэн ганц нэг тохиолдол бүртгэгддэг байсан бол 2018 онд найман тохиолдол бүртгэгдлээ” гэж “Сансрын хог хаягдал: аюул заналын суурь болон бодит талууд” бага хурлын хүрээнд бэлтгэсэн тайлан мэдээнд дурджээ.
ОХУ-ын хяналтын систем 2018 оны эцэс гэхэд тойрог замд 8000 объект бүртгэж авснаас ердөө 2500 нь ажиллагаатай аппаратууд байсан байна.
НАСА агентлагийн мэдээллээр, одоогийн байдлаар дэлхийн тойрог замд ажиллагаатай 2200 гаруй, эвдэрсэн 5000 гаруй аппарат, мөн сүйрсэн аппаратуудын 14 мянга гаруй хэлтэрхий байгаа аж. Дэлхийн тойрог замд одоогийн байдлаар нийтдээ 20 мянга орчим янз бүрийн объектууд бүртгэгджээ.