Нарийн мэргэжлийн эмч нар Баянхонгорт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-17 12:17:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Явуулын иж бүрэн лабораторитой, салбартаа тэргүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 15-30-ны хооронд Баянхонгорт ажиллана.

"Эрүүл монгол хүн - Монголын баялаг" аян хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд Баянхонгор сумын 2, 7, 9 дүгээр баг, Баацагаан, Бөмбөгөр, Баянцагаан, Баян-Өндөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумынхан хамрагддаг байна. Аяны хүрээнд үзлэг оношилгоо, шинжилгээг УИХ-ын гишүүн М.Билэгтийн ивээн тэтгэлгээр үнэ төлбөргүй хийдэг аж. 

Лабораторийн шинжилгээнээс гадна эхо, зүрх, дотор, мэдрэл, эмэгтэйчүүдийн эмч нар үзлэг хийдэг байна. Үзлэг, оношилгоо өнөөдөр Баян-Өндөр сумаас эхэлж байгаа бөгөөд энэ сарын 27-30-нд аймгийн төвд ажиллах юм байна. 

Холбоотой мэдээ