Баян-Өлгийн таеквондочид бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс 17 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-15 21:34:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын ивээл дор Хүүхдийн спортын VI их наадмын сорил, олимпийн таеквондогийн баруун бүсийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн энэ сарын 11-13-ны өдөр Ховд хотод болжээ. Уг тэмцээнд Баян-Өлгий аймгийн БТСГ-аас спортын мастер Ш.Ерулан дасгалжуулагчтай 20 тамирчин оролцсоноос 17 нь медальт байрт шалгарсан байна.

Тодруулж хэлэхэд, дээрх тэмцээнд баруун таван аймгаас  найман баг, 198 тамирчин оролцсоноос 9-11 насны ангилалд тус аймгийн Н.Ерасыл, А.Тасхын нар алт, А.Нурасыл мөнгө, Г.Баярцогт хүрэл медаль, 11-14 насны ангилалд Б.Айтолхын хүрэл медаль, өсвөрийн насны ангилалд А.Ерганат, С.Нурбек, А.Галмурат, Х.Темирбек, Б.Ашим, А.Нурлыбек, Е.Анар, М.Асемхан нарын тамирчид мөнгөн медаль, Т.Алмасбек, Т.Аймөлдир, Б.Дауренгүл нар тус тус хүрэл медалийн эзэн болжээ. Харин Ш.Ерулан шилдэг дасгалжуулагчаар шалгарчээ.

Дээрх тэмцээнд амжилттай оролцсон 14 тамирчин ирэх намар Улаанбаатар хотноо болох Хүүхдийн спортын VI наадамд аймгаа төлөөлөн оролцох эрх авсан байна.

Холбоотой мэдээ