Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-13 17:47:18
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд Уулын Соёмботой ууланд өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 11:17 цагт гарсан түймрийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, бүрэн унтраалаа.

Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэй ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ