Энэтхэг халдлага үйлдэхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-08 13:29:58

ИСЛАМАБАД. /BBC/. Энэтхэг улс цэргийн албан хаагчдыг чиглэсэн халдлага үйлдэхээр төлөвлөж байна гэж Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши мэдэгдсэн байна.


Энэ онд Пакистанд төвтэй босогчдын бүлэг Кашмир муж дахь Энэтхэгийн олон арван цэргийн албан хаагчдыг онилон халдлага үйлдсэний дараа хоёр орны харилцааны хурцадмал байдал өсөн нэмэгдсэн юм. Дээрх явдлын хариуд Энэтхэгээс Пакистаны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгсөн бол төд удалгүй Пакистан Энэтхэгийн сөнөөгч онгоцыг сөнөөсөн билээ.  


Харин дээрх мэдээллийг Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Твиттер” хуудсаараа дамжуулан ням гарагийн орой няцаагаад, Кашмирт үйлдсэн халдлагын хариуцлагыг хүлээхийг Пакистанаас шаарджээ. 

Холбоотой мэдээ