ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-03 18:19:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын дарга бригадын генерал Ц.Амгаланбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Д.Дамдинцэрэнг томиллоо. 


ШШГЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаяр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан аж.


Д.Дамдинцэрэн эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны докторын зэрэгтэй юм. Тэрээр өмнө нь тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байв. 

Холбоотой мэдээ