Хамгийн шилдэг агаарын тээврийн компаниар “Singapore Airlines” тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-03 15:25:35

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн аяллын “TripAdvisor” цахим хуудаснаас гаргасан дэлхийн хамгийн шилдэг агаарын компаниудын жагсаалтыг “Singapore Airlines” компани тэргүүлэв. Уг жагсаалтыг гаргахдаа зорчигчдын өгсөн үнэлгээнд тулгуурлажээ.


Шилдэг агаарын тээврийн компаниудын жагсаалтын хоёр, гуравдугаарт, “Qatar Airways” болон Тайванийн “EVA Air” компани оржээ. Жагсаалтын эхний тавд “Emirates” болон “Japan Airlines” компани багтсан байна.


Эхний аравт Америкийн “Southwest Airlines”, Бразилын “Azul” компани, “Air New Zealand”, Их Британийн “Jet2.com” болон Японы "All Nippon Airways" /ANA/ компани оржээ.


Холбоотой мэдээ