“Huawei” компанийн орлого өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-29 14:33:04

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компани янз бүрийн сорилттой тулгарч буйг үл харгалзан тус компанийн орлого болон ашгийн хэмжээ өнгөрсөн онд өссөн байна.


2018 онд тус компанийн дэлхий даяарх борлуулалтын хэмжээ 721.2 тэрбум юань буюу 105.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Үүнээс цэвэр ашгийн хэмжээ 59.3 тэрбум юаньд хүрч өссөн нь 25.1 хувийн өсөлт үзүүлжээ.   


Huawei компани нь өнгөрсөн онд судалгаа, боловсруулалтын ажилдаа ихээхэн хөрөнгө оруулалт хийж, 101.5 тэрбум юанийг зориулсан байна.


“Сүүлийн 10 жилийн хугацаанд манай компани судалгаа, боловсруулалтын ажилд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 480 тэрбум юань давсан” гэж Huawei” компаниас баасан гарагт гаргасан тайланд онцлон тэмдэглэжээ.  

Холбоотой мэдээ