Трамп ОХУ-тай хуйвалдаагүй гэдэгт америкчуудын дийлэнх нь итгэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-29 08:54:21

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-тай хуйвалдаагүй гэдэгт америкчуудын дийлэнх нь итгэхгүй байгааг судалгааны “SSRS” албанаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгасан тусгай прокурор Роберт Мюллерын тайланд хуйвалдааныг нотлох хангалттай баримт байхгүй байна гэж тэд үзэж байгаа аж.


Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 56 хувь нь хуйвалдааныг ердөө л нотолж чадаагүй гэж үзэж байгаа бол 43 хувь нь Трамп болон түүний туслахууд бүрэн цагаатсан гэж хариулжээ. Харин 1 хувь нь санал бодлоо илэрхийлэхээс татгалзсан байна.


Гуравдугаар сарын 25-26-нд явуулсан санал асуулгад 701 хүн оролцжээ.


Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг шалгасан тусгай прокурор Роберт Мюллер Трампын сонгуулийн штаб болон ОХУ-ын эрх баригчид ямар нэг байдлаар хуйвалдаагүй гэдэг дүгнэлтийг гаргасан билээ.


Холбоотой мэдээ