Химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-25 16:59:28

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын зүүн нутагт орших Жянсу мужийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 78 болж нэмэгдсэн тухай Яньчэн хотын дарга Цао Лубао хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Дэлбэрэлтийн улмаас өмнө нь 67 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм. Мөн гэмтсэн хүмүүсийн 13-ынх нь биеийн байдал тун хүнд, 66 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа тухай “Xinhua” агентлаг мэдээлсэн байна.


Жянсу мужийн "Чэньзяган" аж үйлдвэрийн паркийн бүс дэх “Жянсу Тяньжин” химийн үйлдвэрт пүрэв гарагт орон нутгийн цагаар 14 цагт дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлт маш хүчтэй болсон бөгөөд цохилтын долгионд нь ослын газраас 5 км-ын радиуст оршдог байшингуудын цонх хагарсан байна. 

Холбоотой мэдээ