Их аварга Хакүхо М.Даваажаргал 14 даваатай Харү башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-23 17:02:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башё буюу хаврын тэмцээн өндөрлөхөд ганц өдрийн барилдаан үлдээд байна. Тэмцээний 14 дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Озэки Такаясүг давснаар 14 даваатай башёг итгэл төгс тэргүүлж байна.


Их аварга Хакүхогийн араас нэг унаатай нэхэж яваа “Үлэмж биет” гэгддэг Ичиножёо А.Ичинноров энэ өдөр Такакейшёог давж 13 даваатайгаар хоёрдугаарт бичигдсэн тэргүүллээ хадгалж үлдлээ. Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Гойэдод унаснаар 10 даваа, 4 унаатай болсон бол Гойэдо 11 даваа, 3 унаатай болж байна.


Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Озэки Точиношинд унаж  5 даваа, 9 унаатай болов. Точиношин 7 даваа, 7 унаатай байна. Гүржийн бөх Точиношин маргааш өрсөлдөгчөө давбал Озэки цолоо хамгаалж үлдэх юм.  

Холбоотой мэдээ