БНАСАУ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжирна гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-22 13:47:10

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын иргэдийн дийлэнх нь БНАСАУ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг тун удахгүй сайжирна гэж үзэж байна. Энэ талаарх санал асуулгыг БНСУ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн төв явуулжээ.


Санал асуулгад оролцогчдын 65 хувь нь БНАСАУ дахь хүний эрхийн нөхцөл байдалд нааштай хариулт өгчээ. БНАСАУ цөмийн зэвсэг идэвхтэй боловсруулж байх үед буюу 2017 онд санал асуулгад оролцогчдын 16.7 хувь нь л хүний эрхийн нөхцөл байдлыг сайжирна гэж үзэж байжээ.


Түүнчлэн энэ удаагийн санал асуулгад оролцогчдын 85.4 хувь нь БНАСАУ-ын хүний эрхийн нөхцөл байдлыг маш ноцтой асуудал гэж үзэж байна. БНАСАУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх Өмнөд Солонгосчуудын эерэг хандлагыг хоёр Солонгосын харилцаанд 2018 оноос гарч эхэлсэн эерэг өөрчлөлтүүдтэй холбон тайлбарлажээ. Санал асуулгыг БНСУ-ын 1000 иргэний дунд явуулсан байна. 

Холбоотой мэдээ