Засгийн газартай цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-23 15:37:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ажиллахад Засгийн газраас хууль эрх зүйн орчныг бүрдүүлж дэмжин ажиллахыг санал болголоо.

3 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн удирдлагууд Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай цахим хурал хийх үеэрээ энэхүү асуудлыг дэвшүүлсэн байна. 

Уг цахим хурлаар  хаваржилт, цаг үеийн асуудлыг мөн хөндөж ярилцсан байна. Тус  аймгийн хувьд аюулгүй нөөцийн өвс тэжээлийн нөөц хангалттай, хаваржилт хэвийн байгаа юм. 2019 оныг манай аймаг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил" болгон зарласантай холбогдуулан орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас хууль эрх зүйн орчныг бүрдүүлж дэмжин ажиллахыг санал болголоо. Энэхүү жилийн хүрээнд бүх сумыг хамарсан малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн нийт 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийх юм.

Холбоотой мэдээ