Их аварга Хакүхо 12, Ичиножёо 11 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-21 17:13:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Озэки Точиношинг хүч, ур чадвараар илүүрхэн давав. Тэрээр 12 даваатайгаар башёг ганцаараа тэргүүлсээр байна. 

Тэд өмнө нь хоорондоо 27 удаа барилдсанаас ганц удаа л Их аварга унаж байжээ. Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Такаясүд унаснаар 9 даваа, 3 унаатай болсон бол Такаясү 10 даваа, 2 унаатай байна.


Озэки Гоэйдо 12 дахь өдрийн барилдаанд Такакейшёог давж, мөн 10 даваа 2 унаатай болов. Маргааш Гойэдо, Их аварга Хакүхотой барилдах бол Такакейшёо 8 даваа 4 унаатай болсон бөгөөд 13 дахь өдөр Такаясүтэй барилдана.


Хакүхо М.Даваажаргал Их аваргыг нэхэж яваа Ичиножёо А.Ичинноров Асаноүмиг давснаар 11 даваа, нэг унаатай башёгийн хоёрдугаарт яваа тэргүүллээ хадгалж байна. Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Эндог хаяж, даваагаа 5 болгож ахиуллаа. Тэр маргааш Чиёотайрюүтай учраа таарсан бөгөөд сүүлийн 3 барилдаанд давбал 50 хувийн амжилтаа үзүүлэх юм. 

Холбоотой мэдээ