МСҮТ-ийн сурагчид ур чадвараа шалгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-21 14:46:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь МСҮТ-өөс суралцагчдынхаа мэдлэгийн түвшин, ур чадварыг үнэлж, дүгнэх зорилгоор жил бүр "Захирлын нэрэмжит ур чадварын уралдаан”-ыг зохион байгуулдаг.

Энэ удаагийн уралдаан өнгөрөгч долоо хоногт болж, Барилгын цахилгаанчин, Автомашины засварчин мэргэжлийн ангиудын 20 гаруй сурагч мэдлэг, ур чадвараа дайчлан оролцлоо. Хүүхдүүд бүтэн жил сурч мэдсэн зүйлээ шалгуулж байгаа тул харьцангүй чадвартай байгааг МСҮТ-ийн багш Ц.Болдбаатар хэллээ.

Тус уралдаанд Барилгын цахилгаанчин мэргэжлийн 1-3, 2-7 дугаар ангийн нийт 20 суралцагч мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөнөөс А.Балжинням, автомашины засварчин мэргэжлийн 1-6, 2-5 дугаар ангийн 9 сурагч өрсөлдсөнөөс С.Одбилэг нар шалгарсан байна. Тэргүүлсэн хүүхдүүд ирэх дөрөвдүгээр сард улсын уралдаанд оролцох юм.

"Захирлын нэрэмжит ур чадварын уралдаан”-ыг МСҮТ-ийн бүх төрлийн мэргэжлийн ангиудад үргэлжүүлэн зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ