Хустайн аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-20 12:55:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хустайн аманд гарсан ойн түймрийг онцгой байдлын алба хаагчид өчигдөр бүрэн унтраажээ. Нийт дөрвөн га талбай шатсан байна.


Онцгой байдлын албаны мэдээлэл, шуурхай удирдлагын төвд энэ сарын 18-нд "Сонгинохайрхан дүүргийн  нутаг "Хустайн ам" гэх газар түймэр гарч байна" гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн 38 алба хаагч, долоон техниктэй ажиллаж, түймрийг цурманд оруулснаар өчигдөр 16.50 цагт галыг бүрэн унтраасан байна. 

Холбоотой мэдээ