УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-03-18 08:27:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт нээнэ.


Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтын үеэр онцолж байв.


Энэ дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг өнөөдрөөс энэ сарын 29-нд хуралдуулахаар товлосон. Чуулганаар доорх найман асуудлыг хэлэлцэх юм.


Үүнд:


-Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл


-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл


-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл


-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл


-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл


-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал


-Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал


-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал

Холбоотой мэдээ