Улаан-Үд хотноо Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын
Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод бизнес форум, Монголын бараа бүтээгдэхүүний
үзэсгэлэн худалдаа болох гэж байна.
Тодруулбал, ГХЯ, МҮХАҮТ,
ОХУ-ын Буриад улсын Засгийн газар, тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай
хамтран “Байкал трейд-2019” бизнес форумыг энэ сарын 28-29-нд Улаан-Үд хотын “Республиканский
Бизнес” төвд зохион байгуулах гэж байна.
Бизнес форумын үеэр, гуравдугаар сарын 28-30-нд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн яармаг болно. “Байкал трейд-2019” бизнес форум нь байгаль орчин, эмчилгээ болон экологийн аялал жуулчлал, хүнс ХАА, хөнгөн үйлдвэр, барилга, тээвэр, гааль, мэргэжлийн хяналтын чиглэлээр болох юм.
“Байкал трейд-2019” бизнес форумын үеэр жил бүр зохион байгуулдаг “Байгал нуурын загасчлалын нээлттэй тэмцээн” болно.
Форумын хүрээнд, салбар хуралдаанууд болж, хоёр улсын холбогдох яам, газрын албан тушаалтнууд оролцож, хил, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах юм. Энэ удаагийн форум, үзэсгэлэн худалдаагаар Монгол брэндийг таниулан сурталчилж, ОХУ-ын зах зээлд Монголын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, бизнесийн шинэ түнштэй болох боломжийг олгож байна гэж МҮХАҮТ-аас мэдээлж байна.
“Байкал трейд-2019” бизнес форумын үеэр жил бүр зохион байгуулдаг “Байгал нуурын загасчлалын нээлттэй тэмцээн” болох учир, тус тэмцээнд оролцох загасчдыг мөн хамрагдахыг урьж байгаагаа мэдэгдэж байна. “Байгал нуурын загасчлалын нээлттэй тэмцээн” нь энэ жил 15 дахь удаагаа болох юм.
Б.Болд